Чацарганы тос нь чацарганы үр, хальс, зөөлөн эднээс гаргаж авсан тос юм. Уг тос нь глицерид болон олеин, ленил, пальмитины хүчил агуулсан байхаас гадна: каротин 40-70 мг%, каротиноид 180-250 мг%, витамин Е 100-165 мг% агуулж байдаг. Улбар шар өнгөтэй, өөрийн гэсэн онцлог үнэр, амттай тунгалаг шингэн бөгөөд нетролейны эфир, бензин, бензол, хлороформ, спирт зэрэг бодисонд хялбархан уусдаг. Тосны хувийн жин нь 0,9208-0,09215. Хүчиллэгийн тоо нь 5-аас ихгүй. Иодын хэмжээ 75-77. Цэвэр тосыг 20-30 хэм халаахад алга болох тунадастай байж болно. Хадгалах хугацаанд шинж чанараа тогтвортой хадгалах ба ариутгал шаардлагагүй юм. Чацарганы тос нь төлжүүлэх, эдгэрүүлэх (эпителизирующее), нөхөн ургуулах явцыг түргэсгэх (гранулирующее), өвчин намдаах, ариутгах шинж чанартай бөгөөд ямар нэг хортой нөлөөгүй юм. Чацарганы тосыг арьсны туяаны түлэгдэл ба гэмтэл, хоол боловсруулах эрхтний хорт хавдрыг туяагаар эмчилж буй тохиолдолд хоол боловсруулах эрхтний салслаг бүрхүүлийн шарх ба гэмтлийг багасгах болон урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглана. Умайн хүзүүний сувгийн үрэвсэл (эндоцервит), ургацаг (кольпит), умайн амсрын шарх (эрозия) зэрэг эмэгтэйчүүдийн өвчнийг анагаахад ашиглана. Мөн ходоод, шулуун гэдэс, 12 нугалаа гэдэсний шархлалт, улайсалтыг эмчлэхэд хэрэглэнэ. Түүнээс гадна элдэв механик гэмтлээс үүдсэн шарх, түлэгдэлтийг төлжүүлэн эмчлэх, үс унах, арьс хамгаалах зэргээр урьдчилан сэргийлэх зэрэгт хэрэглэнэ.
Чацарганы 100% цэвэр үрийн тос бол байгалийн гаралтай, дээд зэргийн цэвэр, биологийн идэвхт чанар нь үлэмж өндөр бүтээгдэхүүн юм. Уг бүтээгдэхүүн байгалийн бус гаралтай ямар нэг давс, уусгагч бодис, хүнд металл, бусад хольц агуулаагүй учраас 100% байгалийн гаралтай хэмээн үздэг. Харин дээд зэргийн цэвэр гэдгийн илэрхийлэл нь эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн технологи болох (CO2)-ээр нэвчүүлэн түрэх буюу экстрацын аргаар гаргаж авсанд оршиж байгаа юм. Хүний эрүүл мэнд, гоо сайханд нэн тустай олон төрлийн амин дэм, эрдэс бодис агуулдаг тул биологийн идэвхт чанар үлэмж өндөр гэж үнэлдэг.
Монгол орны хөрс шороонд ургуулан тариалж, анхан шатны боловсруулалт хийснээр өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэж байгаа. Уг бүтээгдэхүүнд С, Р, А, В1, В2, Е зэрэг витаминууд их хэмжээгээр агуулагдсан тул ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад хэрэглэгчийн эрүүл мэндэд тустай. Монгол орны хөрс шороонд ургасан Увсын чацарганыг ашиглан үйлдвэрлэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Хүний биеийн эсэргүүцлийг сайжруулах, ялангуяа өвөл, хаврын улиралд шаардлагатай бүх төрлийн витаминыг агуулсан тааламжтай амт үнэртэй бүтээгдэхүүн болно. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах, цус төлжүүлэх, цусны даралтыг тогтворжуулах, хорт хавдрын эсийн өсөлтийг саармагжуулахад онцгой ач холбогдолтой.
Герман технологиор үйлдвэрлэсэн чацарганы чанамал нь жимсэнд агуулагдах амин дэм, биологийн идэвхит бодисыг алдагдуулалгүйгээр боловсруулсан бүтээгдэхүүн юм. Элит сортын чацаргана жимсний исгэлэн амтыг багахан хэмжээний чихрээр баяжуулсан энэхүү чанамал нь таны өглөөний цайны салшгүй хэсэг байх болно.