Увс Хүнс ХК нь 2022 оны 4-р улиралд Европын сэргээлт босголт, хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Smart ERP - Бизнесийн байгууллагын цогц системийг амжилттай нэвтрүүллээ.
Энэхүү системд нь санхүүгийн цогц программ, дэлгүүрийн цогц программ, борлуулалт түгээлтийн систем, цаг бүртгэлийн систем, хүний нөөцийн систем, удирдлагын тайлангийн системээс бүрдэх юм.
Системийг нэвтрүүлснээр байгууллагын дотоод үйл ажиллагаа улам хялбаршиж, хэрэглэгч, харилцагч нартаа борлуулалт, түгээлтийн шинэлэг үйлчилгээг хүргэх боломж бүрдэж байна
Увс Хүнс ХК нь Увс аймгийн чацаргана тариалагч аж ахуй нэгжүүдийн нэгтгэн “Увс аймгийн чацаргана үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ыг байгуулсан. Холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн чацаргана үйлдвэрлэгч аж ахуй нэгж, иргэдийг чадавхижуулж, олон улсын зах зээлд экспортлох арга замыг судлах болсон. 2016 онд Увсын чацаргана газар зүйн заалтыг Оюуны өмчийн газар, Увсын чацаргана газар зүйн заалтын нийгэмлэг, Франц Улсын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Европын Холбоонд бүртгүүлэх ажлыг эхлүүлсэн.
2019 оноос Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Увсын чацаргана үйлдвэрлэгчдийн холбоо, Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбооны SEQUA төслийн баг хамт олон үргэлжлүүлэн ажиллаж "Увсын чацаргана" (Uvs chatsargana) 2022.01.13-ны өдөр Европын холбооны "Protected Geographical Indication (PGI)” буюу “Газар зүйн заалтаар хамгаалагдсан бүтээгдэхүүний төрөл”-д албан ёсоор бүртгэгдлээ.
"Увсын чацаргана" газар зүйн заалт нь Монгол Улсаас Европын холбоонд бүртгэгдсэн анхны газар зүйн заалт юм. Бүтээгдэхүүний гарал үүсэл, түүнд тухайн газарзүйн байрлал хэрхэн нөлөөлсөн, болон нэр хүнд, чанарыг баталгаажуулсаны дараа олгодог уг оюуны өмчийн патентийг авсанаар Увсын чацаргана болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн ЕХ-ны улсуудадад өндөр үнээр худалдаалагдах давуу талыг бий болгоно.