Тогтвортой хөгжил

УВСЫН ЧАЦАРГАНА ГАЗАРЗҮЙН ЗААЛТ

Монгол улсын баруун хязгаар, Улаанбаатар хотоос 1382км алсад орших Увс аймгийн төвөөс холгүй Увс нуур оршдог. Увс нуур нь төв азийн гадагш урсгалгүй савд багтдаг Монгол орны төдийгүй төв Азийн хамгийн том эрдэст нуур юм.

Увс нуурын ай сав нь байгалийн бүх бүслүүрийг өөртөө багтаасан, ховор амьтан ургамал бүхий онгон дагшин нутаг бөгөөд НҮБ-ын олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд 1997 онд, Дэлхийн өвийн сүлжээнд 2003 онд, Рамсарын конвенцид 2004 онд тус тус бүртгэгдэн Дархан цаазат газар нутаг болгожээ.

Увс Нуурт цутгадаг голуудын сав газарт байгалийн зэрлэг чацарганы тархацтай бөгөөд энэ нь Монгол орны нийт чацарганы 70 орчим хувь юм. Тухайн сав газар өвөлдөө -58градус, зундаа +45 градус температурын дээд, доод хязгаарт хүрдэг эрс тэс уур амьсгалтай бүс нутаг билээ. Анх энэ бүс нутагт 1964 онд Доктор (Ph.D) Б.Лааган тэргүүтэй эрдэмтэд анхны чацарганы цэцэрлэгийг байгуулан чацаргана жимсийг тарималжуулах ажил эхэлжээ.

1970-аад оны эхэн үед Монгол Улсын Их Сургуулийн багш Доктор (Ph.D) Л.Цэндээхүүгийн хийсэн судалгаанд Их Нууруудын хотгор буюу Увс Нуурын ай сав газрын чацаргана нь бусад бүс нутаг дахь чацарганаас илүү тослогтой болохыг тогтоосон бөгөөд энэ нь тухайн бүс нутгийн цаг уур, газарзүйн онцлогтой шууд хамааралтай хэмээн тэмдэглэсэн байдаг. Эдгээр болон бусад түүхэн баримт, судалгааны ажлын туршлага, нөөцийг үндэслэн 2007 онд “Увсын чацаргана газарзүйн заалт”-ыг томьёолон Монгол улсын оюуны өмчийн газар бүртгүүлж гэрчилгээ авчээ.

Эдгээр болон бусад түүхэн баримт, судалгааны ажлын туршлага, нөөцийг үндэслэн 2007 онд “УВС ХҮНС “ ХК нь “Увсын чацаргана газарзүйн заалт”-ыг томьёолон Монгол Улсын Оюуны өмчийн газар бүртгүүлж гэрчилгээ авчээ.
Чанарын удирдлагын тогтолцоо

Экологийн цэвэр нөөцийг дэвшилтэт технологиор боловсруулан эрүүл хүнсийг хэрэглэгчдэд хүргэх эрхэм зорилгын хүрээнд Увс Хүнс ХК нь үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулахын тулд Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо ISO 22000 стандартуудыг амжилттай нэвтрүүлэн, ажиллаж байна.

Мөн “Увс Хүнс ” ХК-ийн түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүний чанарын шинжилгээг гүйцэтгэдэг Сорилтын лаборатори “MNS ISO/IEC 17025:2018” шаардлагыг хангаж 4 дахь удаагаа амжилттай итгэмжлэгдэн.

ЧАНАРЫН БОДЛОГО

Бид Чанарын Удирдлагын тогтолцооны стандартуудыг тасралтгүйгээр сайжруулж, хүний нөөцийн хөгжлийг нэн тэргүүнд тавин, хэрэглэгчийн шаардлагыг давуулан биелүүлэх боломжыг ямагт эрэлхийлж, ногоон хөгжилд тулгуурласан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах бодлогыг баримтлан ажиллана. Чанарын бодлогын хэрэгжилтийг хангахын тулд дараах Чанарын зорилтуудыг дэвшүүлэн ажиллана. Үүнд:

1
Байгууллагын ажилтан нэг бүрийн авьяас чадвар, мэдлэг туршлага, нөөц боломж бүрийг нээн илрүүлэхийн тулд сургалт, судалгаа, хамтын ажиллагаанд тулгуурлан хүний нөөцийн хөгжлийг тасралтгүйгээр сайжруулах
2
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн үйл ажиллагааг тогтмол сайжруулах
3
Ногоон хөгжлийн бодлогод чиглэж үйл ажиллагаандаа эрчим хүч, усны зарцуулалтын хэрэглээг бууруулж, хог хаягдалыг ангилан ялгаж дараагийн дамжлагад шилжүүлэх, ямагт хэмнэлттэй эмх цэгцтэй үйлдвэрлэлийг бий болгоно.
БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГЫН ХҮРЭЭНД БАРИМТЛАХ ЗАРЧИМ
1
Нэгдсэн Үндэстний Байгууллага “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхий нийтийн урт хугацааны бодлогын баримт бичигт заасан Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. /ТХ Зураг/
2
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учрах сөрөг нөлөө, эрсдэлийг багасгах, түүнд дасан зохицох үндэсний зорилтод хувь нэмэрээ оруулан ажиллана.
3
Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ болон эрчим хүчний хэмнэлттэй технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн ажиллана.
4
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилтын хүрээнд: Усыг хэмнэх, саарал усыг ашиглах, химийн бодисын хэрэглээг бууруулах, хатуу хог хаягдлыг бууруулах болон эрчим хүчний хэрэглээг бууруулах чиглэлийн үйл ажиллагааг бий болгон ажиллана.
5
Монгол Улсын байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг даган мөрдөж, олон улсын үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагын байгаль орчин нийгмийн талаарх сайн туршлагыг үйл ажиллагаанд нэвтрүүлж ажиллана.
6
Нийт ажилтан, харилцагч, хамтран ажиллагч иргэд, байгууллагууддаа хүрээлэн буй орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааны талаарх мэдлэгийг түгээж ажиллана.
Мэдээ, Мэдээлэл