Бидний тухай

ТУЗ-ын даргын мэндчилгээ

Сайн байцгаана уу. Өдөр бүр бидэнтэй хамт байж манай бүтээгдэхүүн бүрийн амтыг хуваалцдаг эрхэм хүндэт харилцагч хэрэглэгч та бүгдэд компанийн эрхэм зорилго үнэт зүйлсийг танилцуулах www.uvskhuns.mn цахим хуудсыг танилцуулж байна. Компанийн амьдрал, хөгжилд манай харилцагч, хэрэглэгчийн санал үнэлгээ чухал бөгөөд итгэл хүлээлтийг давсан үйлчилгээг бий болгох нь бидний зорилт юм. Ямагт биднийг дэмжиж, хөгжихөд үнэт хувь нэмэр оруулдаг та бүгдэд эрүүл хүнс аз жаргалын эхлэл юм шүү гэдгийг уриалж тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа зорьцгооё.

“Увс Хүнс” ХК-ийн ТУЗ-ийн дарга :
Л.Мөнхнаран
Эрхэм зорилго
Экологийн цэвэр нөөцийг дэвшилтэт технологоор боловсруулсан эрүүл хүнсийг бүтээж, хэрэглэгчдэд хүргэнэ.
1
Алсын хараа
Дэлхийд хүндлэгдсэн “Made in Mongolia”-г бид бүтээнэ.
2
Үнэт зүйл
Экологийн цэвэр орчин, Хүний нөөц, Өөрсдийн бүтээсэн технологи, Хэрэглэгч
3
Түүхэн замнал
1942 он
1942 оны 02 дугаар сарын 08-ны өдөр анх “Идэш тэжээлийн комбинат” нэртэйгээр байгуулагдаж талх, нарийн боов, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, газар тариалан мал аж ахуй, туслах аж ахуйг хөгжүүлэн ажиллаж эхэлсэн.
1973 он
1973 оноос жимс жимсгэнэ боловсруулах, архи ундаа үйлдвэрлэх, давс олборлох, угаалгын саван үйлдвэрлэх цехүүдийг шинээр ашиглалтад оруулав.
1984 он
1984 онд орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулсан үйлдвэрийн шинэ байр ашиглалтад оров. Энэ үеэс талх, нарийн боовны цех, гоймон, чихэр үйлдвэрлэх цех, архи ундааны цех, сүү боловсруулах цех, хүнсний давсны цех, чацаргана боловсруулах цех, автограж, цахилгаан, дулаан хангамжийн хэсэг, лаборатори бүхий хүнсний томоохон үйлдвэр болон хөгжсөн юм.
1998 он
1998 оноос “УВС ХҮНС” хувьцаат компани болон өргөжсөн.
2006 он
2006 оноос Монгол орон даяар чацарганы тос, шүүс, архин бүтээгдэхүүнээ борлуулдаг сүлжээ, дотоод хяналтын итгэмжлэгдсэн лаборатори, чацаргана жимсний элит сортын талбайтай болов.
2007 он
2007 онд “Увсын чацаргана” газар зүйн заалтыг Монгол улсад анх удаа бий болгож бүртгүүлэв.
2008 он
2008 онд чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008, дотоод хяналтын лабораторийн MNS ISO/IEC 17025:2007 стандартыг нэвтрүүлэв. Уг стандартуудыг нэвтрүүлснээр компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар стандартыг тогтмол хангаж “Хэрэглэгчийн найдвартай түнш” шагналыг хүртэв.
2010 он
2010 онд чацаргана тариалалтын талбайгаа нэмэгдүүлж, 10 тн чацаргана боловсруулах хүчин чадал бүхий тоног төхөөрөмж суурилуулав. Мөн хоногт 35 тн улаанбуудай тээрэмдэх үйлдвэр байгуулж, үйлдвэрийн талх нарийн боовны хэрэгцээт гурилыг өөрсдөө үйлдвэрлэж “Баянцагаан” нэрийн гурил худалдаанд гаргав.
2014 он
2014 онд CO2 аргаар чацарганы үрийн тос гаргах цехийг ашиглалтад оруулав.
2018 он
2018 онд хоногт 1000 л сүү боловсруулж уламжлалт сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехийг, дэлгүүрийн байрыг өргөтгөж, өөрөө өөртөө үйлчлэх “UFoods” нэрийн барааны дэлгүүр, чацаргана хадгалах 100 тн, сүү цагаан идээ хадгалах 50 тн хөргүүр ашиглалтад оров. 2018 оноос Чанарын Удирдлагын Тогтолцоог ISO 9001:2015, хүнсний Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо ISO 22000:2018 стандартыг нэвтрүүлэв. Хөдөө аж ахуйн зохистой дадал GLOBAL GAP стандартыг хэрэгжүүлж жил бүр хяналтын болон магадлан аудитыг хийлгэж байна.
2019 он
2019 онд 1,000 тн багтаамж бүхий гурил, тэжээлийн агуулах ашиглалтад оруулав.
2021 он
2021 онд Дотоод хяналтын лаборатори нь MNS ISO/IEC 17025:2018 стандартын дагуу дахин итгэмжлэгдэв.
2022 он
2022 онд “Увсын чацаргана” газар зүйн заалтыг Европын холбоонд бүртгүүлэв
Үйлдвэрлэл
Хөдөө аж ахуй
Мэдээ, Мэдээлэл